Sunday, July 22, 2007

Eminem Mariah-ыг дахин нэг удаа өдөв


Eminem хэзээ ч өөрийн ёс бус бүдүүлэг харилцаанаас санаа зовдоггүй тэрээр дуучин Mariah Carey-тай муудалцсан байна. Маргах дуртай дуучин маань New York Daily News-д мэдэгдэл хийхдээ удахгүй гарах цомгийнхоо хэд хэдэн дуунууд болон өөрийн харилцааны талаар нарийн тодорхой тайлбар өгсөн ба Carey L.A буюу Лос-Анжелосын хөгжмийн ертөнцөд арай хэтэрч байна гэжээ. Мөн түүний Mariah-ыг ингэж хэлсний төлөө Mariah түүнтэй шүүхээр заргалдах гэж байна хэмээн Daily News мэдээлэв. Энэ маргааны дараа Eminem буюу Marshall Mathers-т Carey түүнд “чи яагаад над руу залгахгүй байгаа юм бэ?” гэсэн дуут шуудан илгээсэн аж.