Sunday, July 22, 2007

Linkin Park хамтлагийн дуучин Bennington – с өршөөл хүслээ

Devon Townshend өөрийн хийсэн гэм буруундаа rock 'n roll ярилцлага өгсөн ба дахин тийм муу юм хийхгүй гэж шийдсэнээ мэдэгдлээ. 28 настай New Mexico – ийн оршин суугч Albuquerque –д байдаг Sandia үндэсний лабораторид ажилтан, тэрээр засгийн газрын зарим компютеруудыг ашиглан Linkin Park хамтлагийн и-мэйл бүртгэл рүү нь хандаж тус хамтлагийн ахлагч Chester Bennington тухай хувийн мэдээлэл рүү нэвтэрсэн бөгөөд утасны компаний вэб хаяг руу хандаж түүний утасны дугаарыг нь хүртэл авсан байна.
Townshend хууль бус муухай харилцсан гэмийнхээ төлөө Bennington - с өршөөл гуйжээ. Townshend 5 жил шоронд суух ял хүлээх байсан ба 250,000 долларын төлбөрт орсон байна. Яллах өдөр нь тодорхой шийдэгдээгүй бөгөөд Townshend дуучин Bennington – ийн тухай ба түүний эхнэр Talinda – ийн тухай хувийн нууц мэдээлэлрүү хандаж 2006 оны 1 – р сараас 2006 оны 11 – р сар хүртлэх гэр бүлийн зураг, 2 хосын аялалын төлөвлөгөө болон Warner Bros бичлэг ба Linkin Park хамтлагийн бизнесийн гэрээ зэрэг мэдээллийг авсан байна. Мөн судлаачид түүгээр ч зогсохгүй түүний эхнэрийн Playboy – д гарсан мэдээллийг хүртэл олж эхнэрийг нь хүртэл айлган сүрдүүлж байсныг илрүүлжээ.