Friday, August 3, 2007

K-Fed дуучин Britney Spears - с салах зорилгодоо хүрлээ

Britney Spears Kevin Federline – с салах өргөдлөө өгснөөс хойш 8 сарын дараа энэ хос маань өнөөдөр албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан байна. Los Angeles – д болж байгаа шүүх хурал сая энэ 2 хосын салах хүсэлтийг эцэслэн шийдвэрлэсэн байна. Шүүхийг даргалан явуулагч шүүгч Scott Gordon ургийн бичиг болон хүүхдүүдийн хамгаалал тэтгэмж зэргийн зардалыг харгалзан үзэж шийдвэрээ гаргалаа.
Рop одын өмгөөлөгч Laura Wasser шүүх хурлын шийдвэрийг сонсоны дараа “Бүх юм дууслаа, тэд саллаа. Хүүхдүүдийн хамгийн их хүсч байгаа зүйл бол тэдний гэр бүл. Тэд үзэн яталтаар дүүрэн өсөх болно” гэж хэлжээ.
Spears одоо 25 – тай ба Federline 2 хүүтэй. Том хүү нь 1 ой 10 сартай Sean Preston Federline, бага нь 10 сартай Jayden James Federline гэдэг юм байна. 2004 оны 9 сарын 18 –нд анхныхаа хуримын ёслолоо хийж байсан бол 2006 оны 11 сарын 7 – д тэд салах өргөдлөө өгсөн байна. Тэд салахдаа даатгалаа 50 – 50 хувиар хувааж авна гэж зөвшөөрсөн байна. Хосын гэрлэлтийн зөвшөөрөл дээр тэр хоёрын амлалтууд байх бөгөөд K-Fed хүүхдүүдийнхээ төлөө сар бүр $15,000 мөн гэрлэлт цуцлуулсны $20,000 – ийг сар бүр авахаар болсон байна.