Monday, October 29, 2007

Ibiza арлаас

Бидний мөрөөдөл болсон Ibiza арлын eртөнцийн хамгийн гоё клуб гэж хэлэгддэг Amnesia club маань 6 сарын16-нд Brian Cross, Mar-T, Robbie Rivera гэсэн Dj-ын удирдлаган доор нээгдэх байсан боловч ямар ч тодорхой шалтгаангүйгээр нээгдэх ёстой байсан хугацаанаасаа нэлээн хойшлогдож хүсэн хүлээж байсан үйлчлүүлэгч фэнүүдийнхээ урмыг хугаллаа. Харин бусад Club-уудын хувьд амжилттай энэ зуныхаа нээлтийг хийж чадсан бөгөөд тус тусын surprise-уудаа өөр өөрсдийн фэнүүддээ барьж чаджээ.
Бидний сайн мэдэх Space club маань 6 сарын 3-нд Carl Cox, Danny Tenaglia, Deep Dish, John Digweed, Steve Lawler, Tom Novy……..гэх мэт Dj нараар удирдуулан амжилттай болсон бол Дэлхийн хамгийн нэртэй дэлхий даяар өөрийн салбаруудтай Pacha club маань 6 сарын 1-нд Pete Tong, Sarah Main, Soul Avengerz гэсэн Dj нартай энэ зуны нээлтээ хийжээ. Pacha club-ын дараагын party-ууд ар араасаа амжилттай явсаар байгаа бөгөөд 6 сарын 6-д 10 дахъ удаагаа Sublimintal-ын нээлтийн party-ыг Eric Morillo-ын funky set-ээр нээсэн бөгөөд ,6 сарын 7-д “F*ck me I’m Famous” opening party-гаа Bob Sinclar, David Guetta нартай хамтран хийжээ. Энэ зуны томоохон сенсаац болж байсан 6 сарын 21 Amnesia club-д болох “Cream opening party”-г Paul Van Dyk, Eddie Halliwell, Adam Sheridan нартай хамтран хийх бөгөөд энэ талаар Paul Van Dyk-ын 6 сарын 18-ны яралцлагандаа (Яг үүнийг хэлэхэд би маш олон цуурхалыг сонслоо би ч гэсэн бусдын адил Amnesia club нээгдэхгүй байгаад сэтгэл дундуур байна гэхдээ миний бодлоор 6 сарын 21-д “Cream Opening Party” Amnesia club-д болно хэмээн маш их найдаж байна. Би тэнд Computer, Midi Keyboard, Midi Controller ашиглана гэж бодож байгаа учир нь “Тохирсон цагт нь Тохирсон дууг тавьдаг байсан бол одоо Тохирсон цагт нь тохирсон дууг тохирсон element тэй тохирсон аргаар хослуулах болно”……. тиймээс би урьд өмнө нь сонсож байгаагүй шинэ болоод илүү vocal-тай маш их хэмжээний Bassline, Sequences нэмж аялгуулаг чавхтаст хэв маягыг хослуулсан дуунуудыг тавих болно.....” гэжээ.